Бидний тухай
Бидний тухай
Бид хэн бэ ?
VFS Глобал нь Канадын Засгийн Газартай хийсэн гэрээний хүрээнд, Канадын Виз мэдүүлгийн төвүүдийн (ВМТ) сүлжээгээрээ дамжуулан Канадын визийг мэдүүлэхэд туслах үйлчилгээг үзүүлдэг.
Канадын виз мэдүүлгийн төвүүд нь визийн мэдүүлэгтэй холбоотой бичиг хэргийн туслалцаа үзүүлэх болон биометр мэдээлэл авах зэрэг үйлчилгээг тогтмол чанартайгаар хүргэх дэлхий даяарх сүлжээ юм.
Канадын виз мэдүүлгийн төв нь Канадын Засгийн Газрын тусгай үйлчилгээ үзүүлэгч бөгөөд бүх түр оршин суух төрлийн виз (зорчих виз, сурах болон ажиллах зөвшөөрөл) , мөн Монгол дахь Канадын байнгын оршин суугчдын зорчих бичиг баримтыг хүлээн авах эрхтэй.
Канадын виз мэдүүлгийн төв нь бичиг хэргийн туслалцаа үзүүлэх, тухайлбал цаг товлох, визийн мэдүүлэг хүлээн авах, биометр мэдээллийг авах, битүүмжлэлтэй ирсэн паспортыг виз мэдүүлэгчид дугтуйтайгаар нь хүлээлгэн өгөх үүрэг хүлээдэг.
Канадын виз мэдүүлгийн төв нь түр оршин суух визийн мэдүүлэг, сурах ажиллах зөвшөөрөл болон Канадын байнгын оршин суугчийн зорчих бичиг баримттай холбоотой зөвхөн ерөнхий мэдээлэл болон бичиг хэргийн туслалцаа үзүүлнэ. Виз мэдүүлгийн төв нь байнгын оршин суугч болох болон Канадын консулын үйлчилгээтэй холбоотой ямар нэг мэдээлэл өгөх, санал гомдол хүлээн авах эрхгүй. Үүнд, ур чадвартай ажилтны яаралтай виз, мэргэжлийн ажилтны цагаачлал, цахим виз мэдүүлгийн туслалцаа, Канадын иргэншил болон бусад мэдүүлэг, маягтын тухай мэдээлэл, туслалцаа орно. Эдгээрийн тухай мэдээллийг Канадын Цагаачлал, Дүрвэгсэд болон Иргэншлийн Алба (IRCC)-ны веб хуудаст хандана авна уу.
Бүх визийн мэдүүлгийг зөвшөөрөх эсвэл татгалзах шийдвэрийг зөвхөн Канадын Цагаачлалын визийн дүрэм, журмын дагуу IRCC-ийн цагаачлалын ажилтан гаргана. VFS Глобал болон Канадын виз мэдүүлгийн төв нь IRCC-ийн агент эсвэл төлөөлөгчийн газрын аль нь ч биш гэдгийг анхаарна уу. Канадын виз мэдүүлгийн төв нь визийн мэдүүлэг шийдвэрлэх явцад ямар ч холбоогүй бөгөөд ямар ч визийн мэдүүлэгт нөлөөлөх, тааварлах, эрэмбэлэх болон шийдвэрлэх үйл явцтай ямар ч оролцоогүй болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу vfsglobal.com
Цагаачлалын залилангийн анхааруулга!
Цагаачлалын залилангийн тухай анхааруулгын талаар, энэ холбоос дээр дарна уу.
Миний визийн мэдүүлгийг хэн шийдэх вэ?
Таны визийн мэдүүлгийг Канадын Засгийн Газар боловсруулж, виз мэдүүлэгтэй холбоотой бүх шийдвэрийг гаргана. VFS Глобал болон түүний ажилтнууд таны виз мэдүүлэг, үр дүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй. VFS Глобал нь зөвхөн таны визийн мэдүүлгийг зөв бөглөсөн эсэхийг баталгаажуулах үйлчилгээ үзүүлдэг.
ВМХАТ-ийн нэмэлт үйлчилгээний хураамж
| Үйлчилгээний хураамж(Виз мэдүүлэгч бүр) | Канад Доллар (НӨАТ - гүй) | Төгрөгөөр (НӨАТ - гүй) |
|---|---|---|
Нэг талт хүргэлтийн | $20.33 | 52,900.00 |
ВИП өрөө үйлчилгээ | $100.00 | 260,000.00 |
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) -д нийцсэн цээж зураг | $13.52 | 35,200.00 |
Зураг хуулбарлах | $1.22 | 3,200.00 |
Хэвлэх | $1.22 | 3,200.00 |
Мессеж | $3.00 | 7,800.00 |