Түгээмэл асуултууд

Түгээмэл Асуултууд

Визийн Мэдүүлэг Хүлээн Авах Төв Канадын

Визийн Мэдүүлэг Хүлээн Авах Төв гэж ямар байгууллага вэ?

Канадын Визийн Мэдүүлэг Хүлээн Авах Төв нь бүх ангиллын түр хугацаагаар оршин суух виз (зочилох виз, сурах болон ажиллах зөвшөөрөл) Канадын байнгын оршин суугчдын аялалын бичиг баримтын мэдүүлэг болон биометр мэдээллийг авч Канадын Цагаачлал, Дүрвэгсэд болон Иргэншлийн Алба (IRCC) руу дамжуулах, туслах түвшний дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм.

 

Визний мэдүүлэг хүлээн авах төвийн гүйцэтгэгч байгууллага нь ямар байгууллага вэ Монгол?

VFS Глобал нь Канадын Цагаачлал, Дүрвэгсэд болон Иргэншлийн албанаас Канад Улсын Визийн Мэдүүлэг Хүлээн Авах Төвийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод удирдан явуулахаар зөвшөөрөгдсөн эрх бүхий хувийн байгууллага юм. Монгол.

  

Би яаралтай цаг товлох боломжтой юу?

Дараах тохиолдолуудад яаралтайгаар цаг товлож болно:

- Канадад амьдардаг гэр бүлийн ойрын гишүүн нас барсан

- Канадад амьдардаг гэр бүлийн ойрын гишүүний биеийн байдал хүнд байгаа

Гэр бүлийн ойрын гишүүн гэдэгт дараах хүмүүс хамаарна

  • эхнэр/ нөхөр

  • хараат хүүхэд

  • ач/ зээ

  • эцэг/ эх эсвэл хойд эцэг/ эх

  • Асран хамгаалагч

Биометрийн мэдээлэлээ өгөх зорилгоор яаралтай цаг авахыг виз мэдүүлэгчид ВМХАТ дээр ирэхдээ яаралтай цаг авах нотолгоо (дараах аль нэгийг нь) өгөх ёстой.

- Нас барсаны/ эмнэлгийн гэрчилгээ

- Эмнэлэгийн ажилтан эсвэл тасгаас ирүүлсэн захидал

- Оршуулгийн газраас ирүүлсэн захидал

Яаралтайгаар цаг ирсэн хүмүүс яаралтайгаа батлах бичиг баримтгүй тохиолдолд ВМХАТ-ийн ажилчид Канадын цагаачлал, иргэншил болон дүрвэгсэдийн төвд мэдэгдэх болно.

Яаралтай цаг авсан нь таны визийн мэдүүлэг шалгах хугацаанд нөлөөлөхгүйг анхаарна уу.

Цахимаар яаралтай биометрийн мэдээлэл өгөх цаг авах боломжгүй тул дуудлагын төв эсвэл ВМХАТ дээр өөрийн биеэр ирэн яаралтай цаг авна уу.

Цаг товлохын тулд энд дарна уу.

Визийн мэдүүлэг

Визийн мэдүүлэгээ хаана өгөх вэ?

Ta визийн мэдүүлэгээ Канад Улсын Визийн Мэдүүлэг Хүлээн Авах Төвд хүлээлгэн өгч болно. Мөн та визийн өргөдлөө Канадын Цагаачлал, Дүрвэгсэд болон Иргэншлийн Aлбаны цахим хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр (E-Apps) мэдүүлж болно.

 

Визийн мэдүүлэгээ хэн нэгэн хүнээр дамжуулан өгөх боломжтой юу?

Ta төлөөлөгчөөр дамжуулан визийн мэдүүлэгээ өгч болно. Хэрэв та төлөөлөгч ашиглахаар бол {IMM 5476} Төлөөлөгч ашиглах маягтыг эсвэл VFS төлөөлөгч ашигласан маягтыг бөглөнө үү. Ингэснээр төлөөлөгч нь таны бичиг баримтыг ВМХАТ-д өгөх болон хариуг таны нэрийн өмнөөс авч болох юм.

 

Би виз мэдүүлэх тоолонд биометрийн мэдээллээ өгөх ёстой юу?

Хэрэв та түр оршин суух виз, сургалт, ажиллах визийн мэдүүлэг өгч байгаа бол, зөвхөн 10 жилд нэг удаа биометрийн мэдээллээ өгөх шаардлагатай.

Хэрэв та байнгын оршин суух мэдүүлэг өгч байгаа бол, та ийм хүсэлт гаргах бүртээ биометрийн мэдээллээ өгөх шаардлагатай.

Та биометрийн мэдээлэл өгөх шаардлагатай эсэхээ шалгахын тулд доорх холбоосоор хандана уу: http://www.cic.gc.ca/english/visit/biometrics.asp.

 

Биометрийн мэдээллээ өгсөн бол, миний хурууны хээ хэдий хугацаанд хүчинтэй байх вэ?

2018 оны 7 сарын 31-ны байдлаар, биометрийн мэдээллүүд 10 жилийн хугацаанд хүчинтэй. Хэрэв виз мэдүүлэгч өмнө нь биометр мэдээллээ өгсөн бол өгсөн хугацаанаас хойш 10 жил хүчинтэй. Визийн хүчинтэй хугацаа биометрийн хүчинтэй хугацаанаас илүү байж болохгүй. Байнгын оршин суугчийн мэдүүлэгч мэдүүлэг өгөх болгонд биометрийн мэдээлэл өгнө.

Хэрэв та энэхүү 10 жилийн хугацаанд Канадын иргэншил авбал таны хурууны мэдээлэл бүр мөсөн устгагдана.

 

Би виз мэдүүлэхдээ биометрийн мэдээллээ өгөх ёстой юу?

Та биометрийн мэдээлэл өгөх шаардлагатай эсэхээ шалгахын тулд доорх холбоосоор хандана уу: http://www.cic.gc.ca/english/visit/biometrics.asp.

 

Биометр өгөх бол ВМХАТ-д очих цаг авах шаардлагатай юу?

2018 оны 11 сарын 03-ны өдрөөс эхлэн, Монгол дахь Канадын визний мэдүүлэг хүлээн авах төвд биометр мэдээлэл өгөх бол заавал урьдчилан цаг авна уу. Монгол.

Та биометрийн мэдээлэл өгөх шаардлагатай эсэхээ шалгахын тулд доорхи холбоосоор хандана уу: http://www.cic.gc.ca/english/visit/biometrics.asp

VFS Глобал нь зөвхөн цаг товлох зорилгоор таны хувийн мэдээллийг авах ба үүнийг баталгаажуулах зөвшөөрлийн маягт бөглөж өгөхийг хүсэх болно.

 

Канадын засгийн газрын хураамжийг хэрхэн төлөх вэ?

Канадын засгийн газрын хураамжийг IRCC-ийн веб сайтад заасан INTERAC® Online-аар дамжуулан Канадын банкруу кредит эсвэл дебит карт ашиглан цахимаар төлнө. Канадын засгийн газрын төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай Төлбөр Төлөх мэдээллийн талаар энд дарна уу.

 

Канадын Визний мэдүүлэг хүлээн авах төвд үйлчилгээний төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Визийн мэдүүлэг хүлээн авах төвийн төлбөр төлөх зааврын талаар мэдээллийг виз мэдүүлэх холбоосоос авна уу.

Канадын засгийн газрын хураамж, түүнийг төлөх болон Визний мэдүүлэг хүлээн авах төвийн төлбөрт үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Визийн мэдүүлгээ өгсний дараа юу болдог вэ?

Та Канадын Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв (КВМХАТ) дээр визний өргөдлөө хүлээлгэн өгсний дараа КВМХАТ-ийн ажилчид таны материалыг Канадын Цагаачлал, Дүрвэгсэд болон Иргэншлийн Aлбаны тавьсан шаардлагын дагуу бүрэн шалгаж үзээд таны материалыг хүлээлгэн өгсөн өдрийн дараагийн ажлын өдөр нь илгээх юм.

Канадын Визийн Хэлтэс таны паспортыг Канад Улсын Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв рүү илгээх бөгөөд уг төвийн ажилчид тань руу мэдэгдэх болно. Mөн цахим хуудсаар дамжуулан визний мэдүүлгээ хянах системээр дамжуулан та өөрийн паспорт Канад Улсын Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв дээр ирснийг мэдэж болох бөгөөд уг төв дээрээс паспортоо ирж авах эсвэл нэмэлт төлбөртэй үйлчилгээ болох хүргэлтийн үйлчилгээ авах боломжтой.

Ямар ангиллын виз мэдүүлэх шаардлагатай вэ?

Визийн ангилал нь таны Канад улс руу явах зорилгоос хамааран тодорхойлогдох юм. Визийн ангиллын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Канадын Цагаачлал, Дүрвэгсэд болон Иргэншлийн Aлбаны цахим хуудаснаас харна уу.

 

Визийн мэдүүлгийн явцаа хэрхэн цахим хуудсаар шалгах вэ?

Та өөрийн мэдүүлгийн үйл явцыг хянахын тулд “Мэдүүлгийн явцаа хянах”.

 

Пасспортоо яаж буцаан авах вэ?

Та пасспортоо эргүүлэн авахад танд дараах сонголтууд байгаа:

1. Визний мэдүүлэг хүлээн авах төвөөс өөрийн биеэр ирж авах,

2. Шуудангаар хүргүүлэн авах

Энэхүү үйлчилгээ нь нэмэлт төлбөртэй үйлчилгээ болохыг анхаарна уу. Шуудангийн хураамж нь Паспорт Шилжүүлэх Үйлчилгээний хураамжаас тусдаа хураамж юм. Үйлчилгээний төлбөр хуудсанд хандана уу.

 

Паспортоо эргүүлэн авахын тулд та ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

Хэрэв та ВМХАТ-д өөрийн биеэр ирж паспортоо авахад дараах зүйлсийг авч ирнэ үү. Үүнд:

1. Паспортынхоо нүүр хуудасны хуулбар 2. ВМХАТ-с авсан баримт. 3. Албан ёсны тодорхойлох бичиг баримт 

Визийн мэдүүлгийг боловсруулахад шаардагдах хугацаа ?

Мэдүүлэг боловсруулах хугацааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ВМХТ-ийн цахим хуудаснаас авна уу.

 

Визний хэлтэст ярилцлаганд орох шаардлагатай юу?

Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Канадын Цагаачлал, Дүрвэгсэд болон Иргэншлийн Aлба (IRCC) таныг ярилцлаганд орохыг шаардаж болзошгүй юм. Канад Улсын Визийн Мэдүүлэг Хүлээн Авах Төв эсвэл Канадын Визний Хэлтэс тань руу шууд холбогдож болох бөгөөд цахим хуудсаар дамжуулан визийн мэдүүлгээ хянах системээс мэдэгдэл илгээх болно.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд хэнтэй холбогдох вэ?

Та Канадын Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвийн дуудлага хүлээн авах төв тэй холбогдох (энэ хуудасны зүүн хэсэгт байгаа ) эсвэл Канадын Цагаачлал, Дүрвэгсэд болон Иргэншлийн Aлбаны цахим хуудсанд хандана уу.

 

Ямар нэмэлт үйлчилгээг би авах боломжтой вэ?

Та Канадын Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвөөс өөрт хэрэгтэй нэмэлт үйлчилгээг авах боломжтой юм. Жишээлбэл:, мэдүүлгийн маягтыг бөглөж өгөхөд туслах, хувилах гэх мэт бусад шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг.Дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн мэдээллийг "Үйлчилгээ ба үйлчилгээний хураамж" хэсгээс авна уу.

 

Би Канад Улсад 6 сараас доош хугацаагаар суралцах хүсэлтэй байгаа боловч цаашид суралцах хугацаагаа сунгаж магадгүй юм. Ямар ангиллын виз мэдүүлэх шаардлагатай вэ?

дэлгэрэнгүй мэдээллийг : https://www.canada.ca/en/immigration-refugees-citizenship/services/study-canada/study-permit/eligibility.html

Бичиг баримт бүрдүүлэх

Виз мэдүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

Та өөрийн явж буй зорилгоосоо хамааран бичиг баримтаа бүрдүүлэх юм.Энэ талаарх мэдээллийг Визний төрөл гэсэн хэсэг дээр хандан дараагийн холбоос руу нэвтэрч эсвэл Канадын Цагаачлал, Дүрвэгсэд болон Иргэншлийн Албанд хандан мэдээлэл авах боломжтой.

 

Канадын Визний Хэлтэс надаас нэмэлт материал эсвэл нэмэлт мэдээлэл асуух уу?

Тийм. Визний ажилтан танаас нэмэлт бичиг баримт шаардаж болзошгүй юм. Мөн мэдэгдэл Мэдүүлгийн Явцаа Цахимаар Хянах Систем дээр орох болно мөн үүний дараа таниас нэмэлт бичиг баримтыг Канадын Визний Мэдүүлэг Хүлээн Төв дээр авчирч өгөхийг хүссэн имэйл илгээх болно. Та нэмэлт материалаа Канадын Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд авч ирж өгөхөд ВМХАТ-ийн ажилчид Визийн хэлтэс рүү илгээх болно.

 

Би Канад Улс руу оюутны виз мэдүүлэх хүсэлтэй байна. Санхүүгийн ямар шаардлага тавигддаг вэ?

Оюутны виз мэдүүлж байгаа виз мэдүүлэгчдэд тавигдах санхүүгийн шаардлага нь таны Канадад байх хугацаа болон өөр бусад хүчин зүйлээс шалтгаална. Бид тандКанадын Цагаачлал, Дүрвэгсэд болон Иргэншлийн албаны цахим хуудсанд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг аван мөн та Канадын Визийн Мэдүүлэг Хүлээн Авах Төвд материалаа өгөх үед энд тавигдсан шаардлаганд бүрэн нийцсэн байсан эсэхийг лавлаж харахыг бид танд зөвлөж байна.

Та хэрэв Кюбек мужид суралцахаар төлөвлөж байгаа бол энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагаачлал- Кюбекийн цахим хуудсанд зочилж авна уу Цагаачлал- Кюбекийн цахим хуудсанд хандан авна уу.

ВМХАТ-ийн нэмэлт үйлчилгээний хураамж

Үйлчилгээний хураамж(Виз мэдүүлэгч бүр)Канад Доллар (НӨАТ - гүй)Төгрөгөөр (НӨАТ - гүй)

Нэг талт хүргэлтийн

$20.3352,900.00

ВИП өрөө үйлчилгээ

$100.00260,000.00

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) -д нийцсэн цээж зураг

$13.5235,200.00

Зураг хуулбарлах

$1.223,200.00

Хэвлэх

$1.223,200.00

Мессеж

$3.007,800.00