Нууцлалын бодлого

МЭДЭГДЭЛ, НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Мэдэгдэл

Канадын Визийн Мэдүүлэг Хүлээн Авах Төв -ийг сонгон цахимаар болон, өөрийн биеэр мэдүүлэг гаргасан болон мэдүүлэг гаргахаар төлөвлөж буй бүх хүмүүст хамааралтай.

VF Worldwide Holdings компани (цаашид “VFS” гэх) нь Канадын Цагаачлал, Дүрвэгсэд болон Иргэншил Хариуцсан албаны (цаашид "IRCC" гэх) албан ёсны үйлчилгээ үзүүлэгч юм. Үүнд VFS нь Канадын визийн мэдүүлэг хүлээн авах төвийг өөрийн туслан гүйцэтгэгч, хамтран ажиллагчдаар дамжуулан ажиллуулж, түр оршин суух виз, зөвшөөрөл, Канадын байнгын оршин суугчдын аялалын бичиг баримттай холбоотой захиргааны чиг үүргийг гүйцэтгэнэ. Виз мэдүүлэгч нь VFS-ээс үзүүлж буй үйлчилгээнд тодорхой хураамж авахыг ойлгож, зөвшөөрсөн бөгөөд тус үйлчилгээний хураамж ямар ч тохиолдолд буцаан олгогдохгүй болно.

Канадын Визийн Aлба нь визийн мэдүүлгийн талаар шийдвэр гаргахын тулд нэмэлт баримт бичиг, ярилцлага авах эрхтэй болно.

Доорхи нөхцлүүдэд VFS хариуцлага хүлээхгүй мөн баталгаа олгохгүй:

  1. Аливаа визийн мэдүүлгийн үр дүн

  2. VFS олгосон эрхийн дагуу, VFS нь визийн хариу хойшлох болон татгалзсан нөхцөл байдлаас үүсэлтэй хохирол, гэмтэл, гээгдүүлэх, үрэгдүүлэх зэрэг асуудлууд.

  3. VFS нь виз мэдүүлэгчийн паспорт болон бичиг баримтыг боловсруулахдаа зохих арга хэмжээг авдаг ба, гэрээ зөрчигдсөн аль эсвэл иргэний эрх зөрчсөнтөй холбоотой асуудлаас бусад доор заасны дагуу үүсч болзошгүй виз мэдүүлэгчид учирсан хохирол, гэмтэл, гээгдүүлэлт, үрэгдүүлэлт зэрэг хариуцлага үүрэхгүй:

  1. Канадын Виз Мэдүүлгийн төв/үүд болон түүний гэрээт гүйцэтгэх компаниудын паспорт болон бичиг баримт зохицуулалт

  2. Мэдүүлэгчийн үйлчилгээ авч буй ямарваа нэгэн төлбөртэй үйлчилгээ

  3. Бурханы үйлдэл

  4. Хулгай, дээрэм болон ослоос үүдэлтэй хохирол

  5. Канадын Виз Мэдүүүлэх Төв/үүд болон тэдгээрийн гэрээт гүйцэтгэгч байгууллагуудын хяналтаас гадуурх ямарваа нэгэн нөхцөл байдал.

VFS Global Services (цаашид 'VFS' гэх) нь Канадын Цагаачлал, Дүрвэгсэд ба Иргэншилийн албаны гэрээт гүйцэтгэгч бөгөөд түр оршин суух виз, аяллын баримт бичиг боловсруулахтай холбоотой захиргааны чиг үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү Нууцлалын мэдэгдэл нь визийн зөвшөөрөл хүссэн виз мэдүүлэгчдээс (үүнээс "виз мэдүүлэгчдээс" гэх) хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, задалж, удирдан зохицуулахыг тайлбарласан бөгөөд дор дурдсан зорилгоор холбогдох байгууллагуудад өгөх боломжтой юм.

Уг цахим хуудас дахь Визийн Материал Хүлээн Авах Төвөөс үзүүлж буй Үйлчилгээ болон Үйлчилгээний Хөлс цэс-д заасан төлбөр/хөлс-д буцаан олголт олгохгүй.

VFS нь танд хэрэгцээтэй гэж үзэн, уг цахим хуудсанд өөр цахим хуудастай холбогдох холбоосуудыг байршуулсан байдаг. Эдгээр цахим хуудсуудыг дахин шалгадаггүй ба тэдгээр цахим хуудсуудын агуулга болон контентуудад хамааралгүй, нөлөөгүй. Тиймээс VFS нь виз мэдүүлэгч тэдгээр цахим хуудсуудаар зочлох болон сэрвер ашиглахад ямарваа нэгэн хариуцлага хүлээгээгүй болно. Виз мэдүүлэгч тэдгээр цахим хуудсанд нэвтэрсэн тохиолдолд холбоотой цахим хуудсанд заасан нөхцөл, болзолд хамааралтай. Тэдгээрт дурдагдсан мэдээлэл болон контентуудыг өөрчлөх, засах эрх аль ч VFS болон гэрээт гүйцэтгэгч байгууллагад байхгүй.

Эдгээр нөхцөл, болзолууд нь бүх талаараа харьяалагдах газрын хуульд захирагдах ба, тэдгээрээс үүссэн асуудлуудыг харьяа газрын хуулийн байгууллага шийдвэрлэнэ.

 

Нууцлалын бодлого

Хамрах хүрээ

VFS Global Services (цаашид 'VFS' гэх) нь Канадын Цагаачлал, Дүрвэгсэд ба Иргэншлийн албаны гэрээт гүйцэтгэгч бөгөөд түр оршин суух виз, аяллын баримт бичиг боловсруулахтай холбоотой захиргааны чиг үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү Нууцлалын мэдэгдэл нь визийн зөвшөөрөл хүссэн виз мэдүүлэгчдээс (үүнээс "виз мэдүүлэгчдээс" гэх) хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, задалж, удирдан зохицуулахыг тайлбарласан бөгөөд доор дурдсан зорилгоор холбогдох байгууллагуудад өгөх боломжтой юм.

Хувийн мэдээлэл авч буй зорилго болон хэрхэн ашигладаг тухай

Хувийн мэдээлэл авч буй зорилго:

  • Түр оршин суух виз, зөвшөөрөл, аяллын баримт бичгийн мэдүүлгийг боловсруулах;

  • Мэдүүлгийн байдалтай холбоотой хүсэлтэд хариу өгөх;

  • Мэдүүлгийн явц хянах; ба

  • Виз мэдүүлэгчийн асуултанд хариулах (хамтдаа "Үйлчилгээ")

VFS нь зөвхөн үйлчилгээг гүйцэтгэхийн тулд виз мэдүүлэгчийн хувийн мэдээллийг цуглуулдаг. VFS-т хувийн мэдээлэл өгөх нь сайн дурын асуудал юм. Гэхдээ хувийн мэдээлэл өгөхөөс татгалзах нь үйлчилгээ үзүүлэх боломжийг хязгаарлаж болзошгүйг анхаарна уу. Хувийн мэдээллийг виз мэдүүлэгчдээс эсвэл виз мэдүүлэгчийн нэрийг төлөөлж буй эрх бүхий этгээдээс шууд цуглуулдаг. Виз мэдүүлэгч нь шууд болон шууд бус зөвшөөрлөөр шаардлагатай тохиолдолд зөвшөөрлийн маягтыг бөглөсөн талаар өөрсдийн зөвшөөрлийг өгөх ёстой

Мэдүүлэг боловсруулах: Виз мэдүүлэг гаргагчид нэр, зураг, хаяг, төрсөн огноо, утасны дугаар, паспортын мэдээлэл, төрсний гэрчилгээ, орлого, иргэний байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлт, эрүүгийн болон хувийн мэдээллийг агуулсан визийн мэдүүлгийн маягт дээр тодорхой хувийн мэдээллийг өгөхийг хүсч болно. Энэ мэдээллүүд нь Канадын Засгийн Газар болон Канадын Визийн Хэлтэст визийн мэдүүлгийг боловсруулан шийдвэрлэхэд шаардлагатай. Энэхүү хувийн мэдээллийг Канадын Визийн Алба өргөдөл гаргах үеэр зөвшөөрөгдсөн журмаар боловсруулсны дараа өргөдөл гаргагчийн паспорт, бичиг баримтыг буцаан өгөхөд ашиглагдана.

 

Мэдүүлгийн явц: Та мэдүүлэгийн явцаа утасаар мэдэхийн тулд нэр, лавлагааны дугаар эсвэл хянах дугаараа мэдээлэлэх хэрэгтэй.

 

Цахимаар мэдүүлгийн явцаа хянах: Өөрийн мэдүүлгийн явцаа хянахын тулд төрсөн огноо болон хянах дугаараа манай цахим хуудас дээр оруулах шаардлагатай.

 

Виз мэдүүлэгчийн лавлагаа: нэр, төрсөн он сар өдөр, утасны дугаар, гудамжны хаяг, и-мэйл хаяг, визийн мэдүүлэг гаргасан огноо, хянах дугаар зэрэг хязгаарлагдмал хувийн мэдээлэл дуудлагын төв шаардлагатай байх боломжтой. Цахим шуудангаар харилцах нь аюулгүй биш гэдгийг анхаарна уу. Өргөдөл гаргагчид цахим шуудан эсвэл утсаар харилцахдаа паспортын дугаар гэх мэт хувийн мэдээллийг өгөх ёсгүй.

 

Хувийн мэдэлэлийг задруулах: VFS нь хувийн мэдээлэлийг гэрээний дагуу зөвхөн Канадын Засгийн газарт мэдээлэлээх бөгөөд бусад гуравдагч байгууллагуудад задруулахгүй.

 

Хувийн мэдээлэлийг Канадтай хуваалцах/дамжуулах: Визийн мэдүүлгийг боловсруулах, үйлчилгээ үзүүлэх зорилгоор VFS авсан хувийн мэдээллээ Канадын дүрвэгсэд ба Харьяаллын албанд шилжүүлэн өгдөг. Виз мэдүүлэгчдээс VFS цуглуулсан биометрийн мэдээллийг Канад улсын Засгийн газарт шууд шилжүүлнэ.

 

Үйлчилгээ үзүүлэгчийн зохицуулалт: Манай нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлэгч гуравдагч байгууллагуудтай таны зарим хувийн мэдээллийг хуваалцах шаардлагатай. Үүнд бид шуудангийн үйлчилгээ үзүүлэхийн тулд гуравдагч байгууллагыг ашиглаж болно. Нэр, хаяг, утасны дугаар гэх мэт хувийн мэдээллийг шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд өгөх шаардлагатай.

 

Күүкийс

Күүкийс гэдэг нь таныг VFS-ийн цахим хуудсанд нэвтрэх үед таны систем болон интэрнэт холбогдсон төхөөрөмжид хадгалагдах жижиг хэмжээний файл болон мэдээллийг хэлнэ. Та VFS ийн цахим хуудсанд нэвтрэх үедээ манайд күүкийс ашиглахыг зөвшөөрөл олгодог. Хэрэв та күүкийс ашиглахыг зөвшөөрөхгүй бол манай цахим хуудсыг ашиглах шаардлагагүй. Бидний ашигладаг күүкийс идэвхгүй болсон тохиолдолд, хэрэглэгчид цахим хуудсаар үйлчлүүлэхэд нөлөөлж болзошгүй. VFS нь күүкийс ашигласнаар цахим хуудас ашиглахад илүү хялбар болгодог. Цугларсан мэдээллийг ашиглан бид таныг тодорхойлох боломжгүй болно.

  • VFS-ийн цахим хуудасны зарим үйлчилгээ нь зөвхөн күүкийсийг зөвшөөрсөн тохиолдолд нээгдэнэ.

  • Күүки нь хэрэглэгчдийг эсвэл вэбсайт хэрэглэгчдийг таних, нэвтрэх статусаа хадгалахад тусалдаг.

  • Ихэнх cookie-д "session cookie" гэж байдаг бөгөөд энэ нь тухайн мэдүүлэгч/хэрэглэгч нь цахим хуудсаас гарах үед тухайн вэб хэрэглэгчийн хард дискнээс автоматаар устгагдахыг хэлнэ. Гэсэн хэдий ч "persistent cookie" нь манай цахим хуудсанд олон удаа нэвтэрсэн тохиолдолд хадгалагдан үлдэх болно.

  • Вэсайтын хэрэглэгч нь хөтөч нь зөвшөөрсөн ч татгалзах эрхтэй. Ингэснээр вэбсайт хэрэглэгч вэбсайтыг ашиглахад саад учирч болзошгүй.

  • Виз мэдүүлэгч /вэбсайтын хэрэглэгч нь VFS-ийн вэбсайт руу орох линк, эсвэл IRCCVFS болон түүний гэрээт талууд, эрх баригчид, харьяа байгууллагууд /дээр дурдагдсан байгууллагуудаас бусад спамыг хариуцахгүй болно. Хэрэглэгч/хэрэглэгчид VFS-ийн вэбсайт эсвэл вэбсайтан дахь агуулгыг нэмэх, өөрчлөх, устгах, хакердах, буруу ашиглах, лицензгүй ашиглахыг, зөвшөөрдөггүй. Спам эсвэл хуурамч имэйлийн талаар VFS-т мэдээлэхийн тулд и-мэйл-г дараах вэбсайтаар ([email protected]) ирүүлнэ үү. 

  • Виз мэдүүлэгч / вэбсайт хэрэглэгч нь VFS-ийн харилцаа холбооны хэрэгсэл, вэб хуудсыг спам илгээх эсвэл манай хэрэглэгчийн гэрээг зөрчсөн агуулгатай зүйлд ашиглахыг хориглоно. VFS нь вирус, бусад хууль бус эсвэл хориотой агуулгатай мессежийг илгээхээс өмнө автоматаар шүүж, сканнердах болно. VFS нь өөр өөр форматаар явуулсан эсвэл явуулсан имэйлийн мессежүүдийг байнга хадгалдаггүй. VFS нь аливаа и-мэйл хаягийг гуравдагч талд түрээслэх болон худалддаггүй.

 

Аюулгуй байдал

VFS нь манай хяналтанд байгаа хувийн мэдээллийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Бидний хяналтад байгаа хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, ашиглах, өөрчлөх, задлахаас хамгаалах үүднээс захиргааны, техникийн болон зохион байгуулалтын найдвартай ажиллагааг хангаж ажилладаг.

 

Хадгалалт ба устгал

Виз мэдүүлэгчийн хувийн мэдээлэлийг VFS хуулан авахгуй. Хэрэглэгчид паспортыг буцаан өгснөөс хойш 30 хоногийн дотор хэрэглэгчийн хувийн мэдээлэлийг устгах болно.

Виз мэдүүлэгчийн хувийн мэдээлэл паспорт, бичиг баримтыг буцааж өгсөн тохиолдолд туслах зорилгоор 30 хоногийн дотор хадгалдаг болно. VFS нь хувийн мэдээллийг хадгалахад ашигладаг төхөөрөмжийг аюулгүйгээр устгах ажлыг гүйцэтгэдэг. Хувийн мэдээллийг устгах эсвэл устгахдаа VFS нь зөвшөөрөлгүй этгээдүүд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, хувийн мэдээллийг хадгалахад ашигладаг тоног төхөөрөмж устгахад зохих арга хэмжээ авдаг.

 

Хууль эрх зүй

VFS болон түүний үйлчилгээ үзүүлэгчид нь таны хувийн мэдээллийг хайлтын баталгаа, бусад хууль ёсны лавлагаа, тушаалын дагуу, эсхүл гэрээ, хууль зөрчсөн, эсхүл өөрөөр шаардагдах эсвэл зөвшөөрөгдсөн тохиолдолд мөрдөн байцаах байгууллагад өгч болно.

 

Гуравдагч байгууллагын холбоос

Манай веб хуудаст бусад веб хуудас руу орох холбоос орсон байж болно. Энэхүү нууцлалын бодлого нь зөвхөн манай веб хуудаст хамаарах тул хэрэв та өөр веб хуудаст зочлох бол тухайн хуудас дахь нууцлалын бодлоготой танилцахыг зөвлөе. Та манай хуудаснаас дамжин орсон байсан ч бид нууцлалын бодлогод хариуцлага хүлээхгүй болно.

Түүнчлэн, та гуравдагч этгээдийн веб хуудсаар дамжин манай веб хуудаст орсон байсан ч бид тухайн байгууллагын веб сайтын нууцлалын бодлогод хариуцлага хүлээхгүй болно. Иймээс гуравдагч талын веб хуудас дахь нууцлалын бодлогыг шалгаж байхыг зөвлөе.

 

Таны хувийн мэдээлэлд нэвтрэх

Та манай хамгаалалт, хяналтанд байгаа хувийн мэдээлэлдээ хандах, засах эрхтэй. Та доорх холбоо барих хаягаар бидэн рүү имэйлээр эсвэл бичгээр дамжуулан алдаа дутагдлыг шинэчлэх, залруулахыг хүсч болно.

VFS нь хэрэглэгчийн өгсөн мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй. Энэ нь виз мэдүүлэгчийн үүрэг бөгөөд VFS-т өгсөн мэдээллийн үнэн зөв эсэхийг баталгаажуулах үүрэгтэй.

 

Татгалзах эрх

VFS таны хувийн нууцыг хүндэтгэж зарим мэдээлэлээ өгөхгүй байх сонголэыг олгодог. Та урьд өмнө өгсөн зөвшөөрлөө буцааж авах боломжтой. Мөн VFS-т бичгээр мэдэгдэх шаардлагатай.

 

Энэхүү нууцлалын бодлогын нэмэлт өөрчлөлт

Нууцлалын бодлогыг үе үе шинэчилэгдэж байдаг тул өргөдөл гаргагчид манай вэбсайтад байнга зочилж, хамгийн сүүлийн үеийн бодлогын мэдэгдэлтэй танилцаж байхыг зөвлөж байна.

 

Бидэнтэй холбогдох

Хэрэв танд нууцлалын бодлоготой холбоотой асуулт байгаа бол [email protected] цахим хаяг руу хандана уу.

 

Санал Хүсэлт, Гомдол

Хэрэв та VFS-ийг Нууцлалын бодлогыг дагаж мөрдөөгүй гэж байвал бидэнд имэйлээр мэдэгдэнэ үү [email protected] цахим хаягт мэдэгдэнэ үү мөн асуудлыг хурдан тодорхойлж, шийдвэрлэхийн тулд бид хүчин чармайлт гаргах болно.

 

Та байгууллагын мэдээллийн менежментийн талаархи гомдол, саналыг нууцлалын ажилтан руу шууд илгээж болно [email protected]. Та мөн Канадын Нууцлалын Тамгын газарт гомдол гаргах эрхтэй https://www.priv.gc.ca/en/

 

 

Залилан болон хуурамч ажлын зараас болгоомжил

Залилан болон хуурамч ажлын зар

VFS Глобал нь VFS Глобал агентууд болон хүмүүсийг хууран мэхлэх, хувийн мэдээллийг хулгайлах, хүмүүсээс мөнгө олохыг санал болгох зорилгоор хүмүүсийг хуурч мэхлэх, хуурамчаар ажилуулах тухай залилан гарсан тухай мэдээлэл бидэнд ирсэн. Хэрэглэгчид ямар нэгэн төлбөр/мөнгө төлөхийг шаарддаг, эсвэл ажлын визийг амлах, ажилд орох саналыг хүлээн авахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Эдгээр саналууд нь хуурамч бөгөөд хүчин төгөлдөр бус юм. VFS Глобал нь элсүүлэх агентлаг биш бөгөөд ажилд зуучлах үйлчилгээг санал болгодоггүй. Залилагч этгээдүүд нь голчлон интернет, имэйл, утас гэх мэтээр үйл ажиллагаагаа явуулдаг. Иймэрхүү төрлийн заль мэхнээс болгоомжлохыг анхааруулж байна.

VFS Глобал нь визийн үйлчилгээ үзүүлэгч компани бөгөөд бид виз мэдүүлэхэд шаардлагатай захиргааныхаа шаардлагыг биелүүлэхийн тулд зөвхөн засгийн газар, дипломат төлөөлөгчийн газартай ажилладаг. VFS Глобал болон түүний төлөөлөгчид VFS Глобал эсвэл гадны аль ч салбарт ажилчдыг ажлын байраар хангахын тулд ямар ч нөхцөл байдалд мөнгө авахыг санал болгохгүй. Хэрэв та мөнгө хүсч байгаа VFS Глобалаас санал болгосон аливаа саналыг хүлээн авбал эдгээр төрлийн саналууд нь хуурамч юм.

 

Хуурамч ажлын зар байх магадлалын шинжүүд

Энэ имэйлийг албан ёсны VFS Глобал имэйл хаягнаас биш, үнэгүй и-мэйлийн үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь:

  • Hotmail, Gmail, Outlook, Yahoo гэх мэт. Имэйл хуурамч имэйлээс явуулж болно. хаяг.

  • Таны хувийн болон нууц мэдээллийг задруулахыг хүссэн байх.

  • Тантай утсаар эсвэл мессенжер төрлийн төрлийн програмаар ярилцлага хийхийг хүсэх

  • Таниас төлбөр/мөнгө төлөхийг хүсэх

  • Таныг өргөдөл, хөдөлмөр эрхлэлтийн визийн маягт гэх мэт баримт бичгийг бүрэн бөглөх хүсэлт гаргахыг хүсэх (VFS Глобал нэр, логог хуурамчаар хийлгэж, эрх бүхий байгууллагаар хандах боломжтой).

  • Яаралтай арга хэмжээ авах.

  • Ажилд авах зөвшөөрөл, Визийн мэдүүлгийг боловсруулахад мөнгө шаардагдах.

 

Иймэрхүү үйлдэл нь хохирогчдоос хувийн мэдээллийг хууран мэхэлж авахад зориулагдсан юм.

Эдгээр хүмүүсийн үйл ажиллагаа нь эрүүгийн болон иргэний хариуцлагатай холбоотой байдаг. VFS Глобал иймэрхүү асуудлыг нухацтай авч үздэг бөгөөд ийм хууль бус үйлдлийг мөрдөн мөшгих, мөрдөн шалгах эрх бүхий хууль сахиулах байгууллагуудад хандах эрх хязгаарлагдмал байдаг тул эдгээр хүмүүсийг олох, яллахад хэцүү байдаг.

Тиймээс, хэрэв та хүсвэл, бичгээр эсвэл амаар бичсэн тохиолдолд ярилцлага, ажлын байрны саналыг хүлээн авсан эсвэл залилан эсвэл сэжигтэй гэж үзэж байгаа бол зүгээр өнгөрөөлгүйгээр, бидэнд [email protected] хаягаар мэдэгдэж болно. [email protected]

Хэрвээ та залилан хийж байгаа гэдгийг мэдэж байвал бид танай орон нутгийн цагдаа болон эрх бүхий байгууллагуудад хандаж, манай [email protected] хаягаар мэдэгдээрэй. [email protected]

Ямар ч нөхцөлд VFS Глобал эдгээр зөвшөөрөлгүй этгээд, үйл ажиллагаанаас үүссэн аливаа хохирол, гарз, зардал нөхөн олгох хариуцлага хүлээхгүй.

ВМХАТ-ийн нэмэлт үйлчилгээний хураамж

Үйлчилгээний хураамж(Виз мэдүүлэгч бүр)Канад Доллар (НӨАТ - гүй)Төгрөгөөр (НӨАТ - гүй)

Нэг талт хүргэлтийн

$20.3352,900.00

ВИП өрөө үйлчилгээ

$100.00260,000.00

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) -д нийцсэн цээж зураг

$13.5235,200.00

Зураг хуулбарлах

$1.223,200.00

Хэвлэх

$1.223,200.00

Мессеж

$3.007,800.00