Нэмэлт үйлчилгээ авах
Нэмэлт үйлчилгээ авах
Үйлчилгээний төлбөр 2026 оны 5-р сарын 1-наас хэрэгжинэ
Хэрэв та IRCC-ийн виз мэдүүлгийнхээ хүрээнд биометрик мэдээллээ өгөх шаардлагатай бол, та Канадын Засгийн газарт биометрик төлбөр төлнө. Биометрик төлбөрт багтах зүйлс:
Виз мэдүүлгийн төвд таны хурууны хээг болон дижитал зургийг авах
Таны бичиг баримтууд, жишээлбэл, паспортыг, IRCC болон та биометрик мэдээллээ өгсөн Виз мэдүүлгийн төвийн хооронд шилжүүлэх
Энэ нь та Виз мэдүүлгийн төвд биометрик мэдээллээ өгсөн бол, та нэг удаагийн шуудан явуулах үйлчилгээ авч болно гэсэн үг. Энэ үйлчилгээ нь таны бичиг баримтуудыг биометрик мэдээллээ өгсөн Виз мэдүүлгийн төвөөс IRCC руу, мөн IRCC таны мэдүүлгийн талаар шийдвэр гаргасны дараа Виз мэдүүлгийн төв руу буцааж илгээхийг оруулсан болгно.
Зарим онцгой тохиолдолд өөр нөхцөл бий. Эдгээр нь танд хамааралтай эсэхийг анхааралтай уншина уу:
Хэрэв та шуудан илгээх үйлчилгээгээ аль хэдийн ашигласан бол, та IRCC руу дахин нэмэлт бичиг баримтуудыг илгээхийн тулд үйлчилгээний төлбөр төлөх шаардлагатай.
Хэрэв та нэг Виз мэдүүлгийн төвд биометрик мэдээллээ өгч, бичиг баримтуудаа өөр байршил дахь Виз мэдүүлгийн төвд өгвөл, та шуудан илгээх үйлчилгээний төлбөр төлөх шаардлагатай. Төлбөрийг зөвхөн та биометрик мэдээллээ өгсөн Виз мэдүүлгийн төвийн байршилд бичиг баримтуудаа өгвөл чөлөөлнө.
Хэрэв та биометрик мэдээлэл өгөх шаардлагагүй бол, та Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан IRCC руу бичиг баримтуудаа илгээхийн тулд үйлчилгээний төлбөр төлөх шаардлагатай.
Дамжин өнгөрөх/ Транзит виз:
Хэрэв та Канадаар дамжин өнгөрч өөр улс руу явж байгаа бол Транзит виз авах шаардлагатай байж магадгүй бөгөөд биометрик мэдээллээ өгөх хэрэгтэй. Гэвч та Канадын Засгийн газрын биометрик төлбөрийг төлөх шаардлагагүй. Гэсэн хэдий ч та IRCC-д баримт бичгээ Виз мэдүүлгийн төвөөр илгээхийн тулд шуудангийн үйлчилгээний төлбөрийг төлөх шаардлагатай.
Хэрэв та Америкийн Нэгдсэн Улс руу явж байгаа бол Канадын Транзит виз авах шаардлагагүй байж магадгүй. Транзит виз болон хэн авах шаардлагатай талаар илүү ихийг мэдэхийн тулд IRCC-рүү зочилно уу: IRCC - Канадаар дамжин өнгөрөх.
Виз мэдүүлгийн төвөөр IRCC-д цаасан өргөдөл гаргах:
IRCC ихэнхдээ виз мэдүүлгийг цахимаар хүлээн авдаг боловч зарим тохиолдолд өөр байж болно. Тухайлбал, тухайн тохиолдолд та Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан IRCC-д цаасан мэдүүлэг (биометрик мэдээлэлтэй эсвэл биометрик мэдээлэлгүй) гаргах боломжтой байж болно. Виз мэдүүлгийн төвөөр цаасаар виз мэдүүлэх бол Нэмэлт төлбөрт үйлчилгээ - цаасан мэдүүлэгт туслах үйлчилгээний төлбөрийг төлөх шаардлагатай.
Төлбөрийн аргууд
Таны IRCC-ийн визийн мэдүүлэг болон биометрик мэдээлэлд:
Канадын Засгийн газрын төлбөрийг зөвхөн IRCC-ийн вэбсайтаар онлайн төлөх боломжтой. Эндээс төлбөрөө хэрхэн төлөхийг олж мэдээрэй: IRCC - Төлбөрөө хэрхэн төлөх вэ
Анхаар: Та Канадын Засгийн газрын төлбөрийн хэсэгчилсэн эсвэл бүрэн буцаан олголтыг Виз мэдүүлгийн төвөөс авах боломжгүй. Буцаан олголтыг зөвхөн IRCC-ийн веб хуудсаар орж, буцаан олголтын хүсэлт гаргах шаардлагатай. Эндээс илүү мэдээлэл аваарай: IRCC - Буцаан олголт хүсэх
Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний төлбөрийн хувьд:
Өөрийн биеэр - Төгрөгөөр бэлнээр/картаар Визийн Мэдүүлэг Хүлээн Авах Төвд
Шуудангаар - Үйлчилгээний хөлс нь банкны гүйлгээний хуудас хэлбэрээр төлбөр төлөгчийн нэр дээр Канадын Виз Мэдүүлэх Албанд тушаагдсан байна. Төлбөр нь Монгол Төгрөгөөр үнийн дүн нь шаардлагатай хураамжтай ижил байх естой.
Төлөгдсөн төлбөрийн буцаалтын талаар Канадын Засгийн Газартай дараах холбоосоор холбогдон, эргэн буцаалт хүсэмжилнэ үү.
ВМХАТ-ийн нэмэлт үйлчилгээний хураамж
| Үйлчилгээний хураамж(Виз мэдүүлэгч бүр) | Канад Доллар (НӨАТ - гүй) | Төгрөгөөр (НӨАТ - гүй) |
|---|---|---|
Нэг талт хүргэлтийн | $20.33 | 52,900.00 |
ВИП өрөө үйлчилгээ | $100.00 | 260,000.00 |
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) -д нийцсэн цээж зураг | $13.52 | 35,200.00 |
Зураг хуулбарлах | $1.22 | 3,200.00 |
Хэвлэх | $1.22 | 3,200.00 |
Мессеж | $3.00 | 7,800.00 |
ВМХТ-ийн санал болгож буй үйлчилгээний хөлс
| Үйлчилгээний хөлс (нэг хүний) | Нийт хураамж (Канад доллар) | Нийт хураамж (Төгрөг) |
|---|---|---|
| Шуудан хүргэлт (мэдүүлэг тус бүр) | $175.17 | 455,400.00 |
| Туслах үйлчилгээ - цаасан мэдүүлэг (мэдүүлэг тус бүр) | $48.91 | 127,200.00 |
| Онлайн маят бөглөх үйлчилгээ (Аялал зуучлалын цахим зөвшөөрөл/eTA) (мэдүүлэг тус бүр) | $4.20 | 10,900.00 |
| Туслах үйлчилгээ – Сканердах (хуудас бүрт) | $2.03 | 5,300.00 |
| Өөртөө үйлчлэх компьютер ашиглах (цаг бүрт) | $8.53 | 22,200.00 |
| ВИП өрөө үйлчилгээ (виз мэдүүлэгч бүр) | $100.00 | 260,000.00 |
| Шуудангаар хүргүүлэх үйлчилгээ(1 талдаа) (шуудан бүрт) | $20.33 | 52,900.00 |
| ICAO стандартад нийцсэн зураг авахуулах | $13.52 | 35,200.00 |
| Хувилах үйлчилгээ (хуудас бүрт) | $1.22 | 3,200.00 |
| Хэвлэх үйлчилгээ (хуудас бүрт) | $1.22 | 3,200.00 |
| SMS мессеж илгээх үйлчилгээ (виз мэдүүлэгч бүрт) | $3.00 | 7,800.00 |
*Үйлчилгээний хөлсөнд бүх дотоодын татвар орсон ба засгийн газрын мэдэгдлийн дагуу өөрчлөгдөж болно.
**CAD валютын ханш нь Канадын Засгийн Газрын шийдвэр болно.
Үйлчилгээний төлбөр 2026 оны 5-р сарын 1-наас хэрэгжинэ.
Хэрвээ шуудангаар мэдүүлгийн материалыг хүлээж авсан болов ч үйлчилгээний хөлсөө буруу тушаасан тохиолдолд, виз мэдүүлэгчтэй холбогдож дутуу тооцоог төлүүлнэ аль эсвэл төлбөрийг буцааж олгоно.
Нэмэлт үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ВМХАТ-тэй холбогдож лавлана уу.
Виз мэдүүлгийн төвийн өөртөө үйлчлэх компьютер:
Виз мэдүүлгийн төвийн өөртөө үйлчлэх компьютерийн үйлчилгээг ашиглах бол тухайн үеийн үйлчлүүлэгчдээс хамааран хүлээх шаардлагатай байж болно. Хүлээлтийн хугацаа өөр өөр байна.
Виз мэдүүлгийн төвийн өөртөө үйлчлэх үйлчилгээг ашиглах гэж байгаа бол өөрийн USB флаш диск авчрах хэрэгтэй бөгөөд ашиглаж дууссаны дараа авч явахыг анхаарна уу. Хэрвээ та санамсаргүйгээр флаш дискийг орхисон бол Виз мэдүүлгийн төвийн ажилтан танд мэдэгдэхийг хичээх бөгөөд 48 цагийн дараа эзэмшигчгүй үлдсэн төхөөрөмжүүдийг устгах болно.