Улаанбаатар

Хаяг

Канадын виз мэдүүлэх төв

Канадын виз мэдүүлэх төв

Embassy One Building

13-р давхар, Сүхбаатар дүүрэг

1-р хороо, Улаанбаатар 14220

Монгол улс

Цагийн хуваарь

Ажлын цагДаваа-Баасан09:00 - 17:00
Виз мэдүүлэхДаваа-Баасан09:00 - 17:00
Паспорт буцаан авахДаваа-Баасан09:00 - 17:00

Мэдэх шаардлагатай зүйлс

ВМТ

ВМТ-д очвол юу болдог талаар мэдэх

Юу авч ирэх шаардлагатай вэ

Цаг товлосон өдрөө юу авч ирэх шаардлагатай вэ

Цаг товлох

Бидэнтэй хамт цагаа товлоно уу

Нэмэлт үйлчилгээ

Илүү хялбар илүү тансаг үйлчилгээ

Хүртээмжтэй байдал

Хөгжлийн бэрхшээлтэй болон тэргэнцэртэй үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй байх зорилгоор бүх ВМХАТ нь нэвтрэх налуу замтай. Хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчид тэдэнд туслах хэн нэгэнтэй ирэхийг зөвлөж байна.

Аюулгүй байдлын журам

  1. Виз мэдүүлэх төв (ВМТ)-д нэвтрэх эрх нь зөвхөн виз мэдүүлэгчид болон Канадын визийн мэдүүлгийн үйл явцын талаар мэдээлэл авах зорилготой хүмүүст хамаарна. Дараах тохиолдолд онцгой зөвшөөрөл олгоно:

    • Насанд хүрээгүй хүүхэд нь заавал эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн хамт байх ёстой. Энэ нь ВМТ -ийн ажилтан байж болохгүй.

    • Өндөр настан болон эрүүл мэндийн буюу биеийн байдлын улмаас тусламж шаардлагатай хүмүүс. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол ВМТ -д ирэхдээ хамгаалалтын ажилтан эсвэл ВМТ -ийн ажилтанд мэдэгдэнэ үү.

  2. Гар утсыг зөвшөөрөгдсөн тохиолдолд ВМТ -д авч орж болно. Гэхдээ байнга чимээгүй эсвэл чичиргээний горимд байлгана. ВМТ-д нэвтрэхийн өмнө гар утсаа асааж шалгуулахыг шаардаж болно. Асаах боломжгүй төхөөрөмжийг оруулахгүй. ВМТ -ийн үйлчилгээ авч байх үед гар утсаа хэрэглэж болохгүй.

  3. Чихэвч, толгойн чихэвч, утасгүй чихэвч, зөөврийн компьютер, таблет зэргийг хувийн цүнхэндээ авч орж болох боловч ВМТ дотор ашиглахыг хориглоно. Үйлчилгээ авч байх үед эдгээр төхөөрөмжийг ашиглахгүй, хураана.

  4. Ямар ч нөхцөлд зураг авах, видео бичлэг хийх, дуу бичихийг хатуу хориглоно.

  5. Нэг хүн нэг ширхэг гар тээш (55 см x 35 см x 20 см / 21.5” x 13.5” x 8”) авч орж болно. Үүнээс том цүнхийг оруулахгүй бөгөөд өөр газар хадгална.

  6. Асаагуур, шүдэнз, электрон тамхи, вейп зэрэг тамхины хэрэгслийг хатуу хориглоно. Эдгээрийг ВМТ-ийн барилга дотор болон барилгын орц, гарц, яаралтай гарцын ойролцоо авч явах, ашиглахыг зөвшөөрөхгүй.

  7. Аюулгүй байдлын үүднээс дараах зүйлсийг ВМТ дотор оруулахыг хориглоно:

    • Хайч, эвхдэг хутга, багаж хэрэгсэл зэрэг хурц иртэй зүйлс

    • Зэвсэг, зэвсэгтэй төстэй зүйлс, тэсрэх болон шатамхай бодис (аэрозоль, хий, шатахуун зэрэг)

    • Холбооны хэрэгсэл болох раци, пейжер, нэвтрүүлгийн төхөөрөмж

    • Аюулгүй байдлын ажилтны үзэмжээр хориглох бусад эд зүйлс

Виз мэдүүлэх төв (ВМТ) нь хориглосон эд зүйлсийг хадгалах боломжгүй. Та эдгээр зүйлсийг аюулгүй хадгалах асуудлыг өөрөө зохицуулах шаардлагатай.

Зарим Виз мэдүүлэх төвүүд төлбөртэй хувцас хадгалах өрөө эсвэл шүүгээний үйлчилгээ үзүүлж болно. Гэхдээ эдгээр үйлчилгээг хориглосон эд зүйлс хадгалахад ашиглах боломжгүй. Очихоосоо өмнө тухайн ВМТ -тэй урьдчилан холбогдож лавлана уу.

Шалгалтын журам

Аюулгүй байдлыг хангах үүднээс бид виз мэдүүлэгч болон зочдын цүнх, эд зүйлсэд шалгалт хийх эрхтэй. Үүнд рентген төхөөрөмж, металл илрүүлэгч болон шаардлагатай тохиолдолд биеийн үзлэг багтана. Боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд хүйсийн ялгаатай, тусгай хувийн орчинд шалгалт хийх нөхцөл бүрдүүлж болно.

Анхааруулга

Манай ажилтнууд айдас, дарамт шахалтгүй орчинд ажиллах эрхтэй. Манай ажилтнууд руу чиглэсэн аливаа заналхийлсэн, доромжилсон үг хэллэг болон зохисгүй үйлдлийг ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрөхгүй.